ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН ЦАГДААГИЙН ДАВТАН СУРГАЛТЫН ТӨВИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс-Зайделийн сантай хамтран тус улсын Бавар муж улсын Цагдаагийн давтан сургалтын төвийн Эрүүгийн тэргүүн комиссар Ноён Müller, цагдаагийн тэргүүн комиссар Ноён Müllbauer нар “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа, хэргийн газрын үзлэг” сэдэвт сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 16-ныг хүртэлх хугацаанд Шүүх шинжилгээний байгууллагын төв байранд танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Тус сургалтад шүүх шинжилгээ, цагдаагийн байгууллагын болон Дотоод хэргийн их сургуулийн нийт 50 гаруй алба хаагчид хэргийн газрын үзлэгээр төрөл бүрийн ул мөр, эд мөрийн баримтуудыг илрүүлж, бэхжүүлэхэд анхаарах асуудал, хэргийн газрын үзлэг хийх үеийн шинжээчийн аюулгүй байдал, менежмент зэрэг өргөн агуулгатай сэдвүүдийн хүрээнд хичээл сургалт зохион байгуулагдаж, сайн туршлагаа хуваалцсан үр дүнтэй сургалт боллоо.



