“ХҮҮХЭД БҮРТ-ХЭРЭГЦЭЭТ ЗҮЙЛСИЙГ БЭЛЭГЛЭЕ” САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчид нийгмийн сайн сайхны төлөө “Хүүхэд бүрт-Хэрэгцээт зүйлсийг бэлэглэе” аяныг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 05 дугаар сарын 09-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Аяны хүрээнд алба хаагчдаас хандивласан хүүхдийн хичээлийн хэрэгсэл, ном сурах бичиг, тоглоом, хувцас зэргийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хүүхдүүддээ гардуулж өглөө.
Энэ үеэр хүүхдийн эрхийг хүндлэн дээдэлж, оролцоонд тулгуурлан амьдрах ухааны дадал чадвар эзэмшүүлж, хүүхэд бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байгаа “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хамт олонд талархал илэрхийлж, тус төвийн 11-16 насны хүүхдүүдэд Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээний лабораториос “Байгальд ээлтэй иргэн болцгооё” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сайн үйлсийн аянд нэгдсэн Шүүх шинжилгээний ерөнхий газар, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын хамт олон та бүхэндээ баярлалаа.




