Эхлэл

Мэдээ

Танилцуулга

СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-04-29
500

Шүүх шинжилгээний байгууллагын нягтлан бодогч /ахлах/ нарын сургалт, зөвлөгөөн энэ оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Шүүх шинжилгээний ерөнхий газрын төв байранд зохион байгуулагдсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд тус газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны СХОГ-ын мэргэжилтэн Б.Болормаа, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Нийслэлийн шүүх шинжилгээний газар, орон нутгийн 5 бүс, 21 аймгийн санхүүгийн ажилтнууд, Санхүүгийн нэгдсэн удирдлагын "E-accounting.mojha.gov.mn" программ хөгжүүлэлтийн багийн хамт олон оролцов. 

Сургалтын хүрээнд алба хаагчдад чиглэсэн соён гэгээрүүлэх, багаар ажиллах арга барилыг сайжруулах арга хэмжээнүүдийг зохион байгуулж, шинэчлэн батлагдсан хууль, эрх зүйн мэдээллийг алба хаагчдад танилцуулж ажиллалаа.

Бэлтгэл ажлыг сайтар хангаж, манлайлан ажилласан нягтлан бодогч нартаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

Эхлэлд очих