Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЛБА ХААГЧ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026-08-25
312

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-ийн хүрээнд тус улсын Хөдөлмөрийн эдийн засгийн судалгаа, хөгжлийн үндэсний хүрээлэнгээс 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс мөн сарын 21-ний өдрүүдэд зохион байгуулсан “Цахим шилжилт ба хүний нөөцийн удирдлага” сэдэвт сургалтад Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч  Г.Батнасан хамрагдаж, гэрчилгээ авлаа.

Дээрх сургалтын хүрээнд цаасгүй хүний нөөцийн систем ба дижитал архив, цахим гэрээний менежмент, ажилтнуудын дижитал ур чадварын үнэлгээ, үе хоорондын дижитал ялгааг арилгах хөтөлбөр, ухаалаг чатбот болон виртуал туслах, байгууллагын дижитал соёл ба өөрчлөлтийн менежмент, хүний нөөцийн мэдээллийг цахим хэлбэрээр боловсруулах, хадгалах, ашиглах, удирдлагын үйл явцыг автоматжуулах зэрэг чиглэлээр онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.

 

Эхлэлд очих