Эхлэл

Мэдээ

Танилцуулга

ЯВУУЛЫН ОФФИС ҮЙЛЧИЛГЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-08-24
312

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж буй “Явуулын оффис” үйлчилгээ 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 24-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Толгойтын эцсийн автобусны буудал, Чингэлтэй дүүргийн “Найзууд” дэлгүүрийн аюулгүйн тойрог, Баянгол дүүргийн “Барс” худалдааны төв болон “Өргөө” кино театрын талбайд ажиллаж, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэлээ.

Шүүх шинжилгээний байгууллага нийт 75 иргэнд сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд 339 иргэнд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний талаар мэдээлэл хийж, зөвлөгөө өгч, 2 иргэний санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ. Мөн дүүргүүдийн Шүүх шинжилгээний хэлтсийн алба хаагчид хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг иргэдэд танилцуулж, ажиллалаа.

 

Эхлэлд очих