АЛБА ХААГЧ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-ийн хүрээнд тус улсын Гужарат мужийн Гандинагар хотын Үндэсний Шүүх Шинжилгээний Их Сургуульд 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс мөн сарын 16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Дижитал шүүх шинжилгээ ба Кибер аюулгүй байдал” сэдэвт олон улсын сургалтад Инженер-техникийн шинжилгээний газрын Цахим технологийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Оюунчулуун амжилттай хамрагдаж, гэрчилгээ авлаа.
Дээрх сургалт нь компьютер болон өгөгдөл хадгалах төхөөрөмжийн тухай ойлголт, дронд хийх дижитал шүүх шинжилгээний суурь ойлголт, ухаалаг гар утсанд дижитал шүүх шинжилгээ хийх арга зүй, блокчэйн технологи, цахим мөнгө, түүний ул мөрийг мөшгөх зэрэг чиглэлээр онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.


