Эхлэл

Мэдээ

Танилцуулга

“ЯВУУЛЫН ОФФИС” БАГАНУУР, ХАН-УУЛ ДҮҮРГҮҮДЭД АЖИЛЛАВ
2026-08-21
384

“Эрх зүйт төр-Иргэний итгэлцлийн реформ”-ыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн үйлчилгээг иргэн төвтэй, иргэндээ ээлтэй, хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын “Явуулын оффис” 2026 оны 08 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Багануур дүүргийн төв талбай, Хан-Уул дүүргийн Нисэхийн эцсийн автобусны буудлын байршилд ажиллалаа.

Энэ үеэр Шүүх шинжилгээний байгууллагаас нийт 204 иргэнд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний талаар мэдээлэл хийж, зөвлөгөө өгч, 17 иргэнд сэтгэл зүйн оношилгоо хийж, зөвлөгөө үйлчилгээ үзүүлж, 1 иргэний санал, хүсэлтийг хүлээн авч, газар дээр нь шийдвэрлэлээ.

Эхлэлд очих