Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЛБА ХААГЧИД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2025-11-25
305

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн ерөнхий газраас Сөүл хотод зохион байгуулсан “Хэргийн газрын мөрдөн шалгах ажиллагаа (CSI)” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд тус газраас Криминалистикийн шинжилгээ, Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн чиглэл хариуцсан алба хаагчид 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс  20-ны өдрийн хооронд оролцлоо.

Тус хурал “Шинжлэх ухаанд суурилсан мөрдөн шалгах ажиллагаа: Инноваци ба стандартчилал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, олон улсын шинжээч, мэргэжилтнүүд оролцон хэргийн газрын үзлэг, мөрдөн шалгах ажиллагаанд ашиглагдаж буй шинэ технологи, арга зүйн хөгжлийн чиг хандлагыг танилцуулан, туршлага солилцсон чухал арга хэмжээ боллоо.

Мөн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Аюулгүй байдал, Дотоод хэргийн яамны харьяа Үндэсний Цагдаагийн газрын Шүүх шинжилгээний Мөрдөн шалгах газарт албан айлчлал хийж, хэргийн газрын үзлэг, мөрдөн шалгах нэгжийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж, хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Эхлэлд очих