Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ, ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
2025-11-25
409

Бүгд Найрамдах Улс Тунхагласны  101 жилийн ойг тохиолдуулан Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шинжлэх ухааны баталгаа болох эрхэм зорилгодоо тууштай зүтгэж,  эрхэлсэн ажилдаа идэвх санаачлага, үр бүтээл гарган ажиллаж буй алба хаагчдад цагдаагийн цол, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2025.11.25/ боллоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 3, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр 14, “Хүндэт жуух” бичгээр 18, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр 5, Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайдын тушаалаар Яамны “Жуух бичиг”-ээр 2, Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын тушаалаар “Тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 10, “Шинжээчийн алдар” хүндэт тэмдгээр 2, “Хүндэт жуух” бичгээр 29, “Албаны төлөө” I дүгээр зэргийн медалиар 4, “Албаны төлөө” II дугаар  зэргийн медалиар 6, “Албаны төлөө” III дугаар зэргийн медалиар 3, “Баярын бичиг”-ээр 17, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн хурандаа” цолоор 2, “Цагдаагийн хошууч” цолоор 17, “Цагдаагийн ахмад” цолоор 6, “Цагдаагийн ахлах дэслэгч” цолоор 5, “Цагдаагийн дэслэгч” цолоор 36, “Цагдаагийн ахлах ахлагч” цолоор 3, “Цагдаагийн ахлагч” цолоор 4, “Цагдаагийн дэд ахлагч” цолоор 16, нийт 202 алба хаагч шагнагдаж, 36 алба хаагч тангараг өргөлөө.

Хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, цол, шагнал гардан авсан алба хаагч Та бүхэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Эхлэлд очих