Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЛБА ХААГЧИД ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦЛОО
2025-11-24
466

Бүгд Найрамдах Казакстан Улсын Шүүх шинжилгээний холбооноос  Л.Н.Гумилёвийн нэрэмжит Евроазийн Үндэсний их сургуультай хамтран тус улсад Шүүх шинжилгээний салбар үүсэж хөгжсөний 75 жилийн ойн хүрээнд Астана хотод зохион байгуулагдсан “Хиймэл оюун ухааны эрин дэх Шүүх шинжилгээний ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд тус газраас Инженер-техникийн шинжилгээний газар, Нийслэлийн Шүүх шинжилгээний газар болон баруун бүсийн төвийн шинжилгээний чиглэл хариуцсан алба хаагчид 2025 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдөр оролцлоо.

Тус эрдэм шинжилгээний хуралд Инженер-техникийн шинжилгээний газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Мөнхбат “Шүүх шинжилгээнд хиймэл оюун ухаан ашиглах боломж” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд 8 улсын шинжээч, судлаачид оролцон шүүх шинжилгээнд ашиглагдаж буй шинэ технологи, хиймэл оюун ухааны арга зүйн хөгжлийн чиг хандлагыг танилцуулж, туршлага солилцсон ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Эхлэлд очих