Эхлэл

Мэдээ

Танилцуулга

“ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭЕ” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-11-14
671

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”, Шүүх шинжилгээний байгууллагын 2025 оны Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор тус байгууллагын Ёс зүйн дэд хорооноос “Ёс зүйг эрхэмлэе" нөлөөллийн аяныг 2025 оны 11 дүгээр сарын 03-наас 14-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Уг аяны хүрээнд байгууллагын Ёс зүйн зөвлөгөөнийг өнөөдөр /2025.11.14/ зохион байгуулж, сэтгэл зүйн дасгал болон “Шийдвэр гаргалтад ёс зүй нөлөөлөх нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, аяны үр дүнг үнэлж, дүгнэлээ.

Эхлэлд очих