Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЛБА ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
2025-11-13
498

Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Шүүх шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төсөл (МОН-22)”-ийн хүрээнд тус улсын Сөүлийн их сургуулийн Шүүх эмнэлгийн хүрээлэнд Шүүх анагаах ухааны шинжилгээний газар болон Бүсийн шүүх шинжилгээний төв, аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 10 шинжээч эмч 4 дүгээр ээлжийн сургалтад 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн хамрагдаж байна. 

Сургалтын үеэр тус улсын Үндэсний шүүх шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаа, шүүх анагаах ухааны шинжилгээний орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж, арга аргачлалтай танилцаж, судалгааны чиглэлээр санал солилцон, туршлага судалж байна.

Эхлэлд очих