Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ТӨСЛИЙН БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025-11-13
489
Тус газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр болон холбогдох албан тушаалтнууд Азийн сангийн Хууль, шүүх эрх мэдлийн хөтөлбөрийн захирал Г.Гантулга, төслийн зохицуулагч Э.Энхболд, төслийн ажилтан Б.Дуулим нарыг хүлээн авч, албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Байгалийн ухааны шинжилгээний газрын “Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лаборатори”-д 2025-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн талаар санал солилцож, тус лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.
Цаашид төслийн хүрээнд хамтарсан судалгааны баг байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар боллоо.
