Эхлэл

Мэдээ

Танилцуулга

“NARCOTIC WORKSHOP 2025” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-11-11
629

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албатай хамтран 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Narcotic workshop 2025” сургалтыг зохион байгууллаа. 

Энэ удаагийн сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Дотоод хэргийн их сургууль болон Үндэсний тагнуулын академийн нийт 30 алба хаагч хамрагдлаа.

Сургалтаар шинэ төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын чиг хандлагын талаар онолын мэдлэг олгож, хэргийн газрын үзлэгээр энэ төрлийн бодис, биологийн дээжийг шинжилгээнд хэрхэн бэхжүүлж авах практик дадлагыг лабораторийн орчинд биечлэн гүйцэтгүүллээ.

“Narcotic workshop 2025”-д  идэвхтэй хамрагдсан Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

 

 

Эхлэлд очих