Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЗЭРЛЭГ АМЬТДЫН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ НИЙГЭМЛЭГИЙН /SWFS/ ҮНЭЛГЭЭНД ХАМРАГДЛАА
2025-11-06
348
Америкийн Нэгдсэн Улсын Ойн албаны төслийн хүрээнд “Society for Wildlife Forensic Science” байгууллагын үнэлгээний багийн гишүүд “Зэрлэг амьтан, ургамлын шүүх шинжилгээний стандарт ба удирдамж” (SWFS)-ийн шалгуур үзүүлэлтийн дагуу Байгалийн ухааны шинжилгээний газрын Митохондрийн ДНХ-ийн шинжилгээний лаборатори болон Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн үйл ажиллагаанд 2025 оны 11 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд үнэлгээ хийлээ.
Үүний үр дүнд “Certificate of Compliance” буюу нийцлийн гэрчилгээ авч, олон улсын түвшинд хүрснийг баталгаажуулах юм.




