Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЛБА ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2025-11-04
335

     Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа В.Я.Кикотягийн нэрэмжит Москвагийн их сургуульд 2025 оны 10 дугаар сарын 18-наас 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдсан “Полиграф ашиглан хүний бие, сэтгэл зүйн төлөв байдлыг тодорхойлох нь” сэдэвт сургалтад тус газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Гомбо, сэтгэцийн эмч Д.Аззаяа, Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Э.Ариунсанаа нар амжилттай хамрагдлаа.

     Энэхүү сургалтаар хүний сэтгэл зүйн төлөв, физиологийн хариу урвалыг судлан, практикт үр дүнтэй ашиглах, полиграфын орчин үеийн арга, технологийн хэрэглээ, шинжилгээний арга зүй, мэдээлэл боловсруулах үндсэн зарчмуудын талаар мэдлэг олгосон үр дүнтэй сургалт боллоо.

Эхлэлд очих