Эхлэл

Мэдээ

Танилцуулга

"ДЭЛХИЙН ЦАГДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН 2025" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО
2025-10-31
479

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн ерөнхий газраас Инчон хотод зохион байгуулсан “Дэлхийн цагдаагийн үзэсгэлэн 2025” сэдэвт арга хэмжээнд Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Оюунболд тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг  зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс  25-ны өдрийн хооронд оролцлоо.

Тус арга хэмжээ нь цагдаагийн болон шүүх шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглагддаг орчин үеийн техник, тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийн шийдлийг танилцуулж, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох чухал ач холбогдолтой боллоо.

Эхлэлд очих