Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЛБА ХААГЧИД БНХАУ-Д СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
2025-10-29
327

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ляонин мужийн Шэньян хотын Эрүүгийн цагдаагийн их сургуульд тус газрын Санхүү, төлөвлөлт, хангамжийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Т.Батцэцэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Дэлгэрсайхан нар “Цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах нь” сэдэвт сургалтад 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хамрагдаж байна.

Сургалтаар тус улсын Засгийн газрын гадаад бодлого, цагдаагийн байгууллагын тогтолцоо, хууль, эрх зүй, хамтын ажиллагааны орчин үеийн онол, үзэл баримтлалын талаар туршлага судалж, мэдлэг эзэмших юм.

Эхлэлд очих