УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Шинжлэх ухааны академитай байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төв болон Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн алба хаагчид тус Академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцан, захирал, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор И.Түвшинтогтох болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр экологийн шинжилгээний ургамлын биет санг гербари болон түүхий эдээр баяжуулах, ангилал зүйг баталгаажуулах, морфологи, анатоми бүтцийг тодорхойлох мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээний арга, аргачлал, стандартыг боловсронгуй болгох чиглэлээр хамтарсан судалгаа, шинжилгээ хийх талаар санал солилцлоо.





