Утас: (+976)51264018 | Цахим шуудан: info@nfa.gov.mn | Сайтын бүтэц | Иргэд хүлээн авч уулзах цагийн хуваарь ENGLISH
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-10-24
1204
Дотоод хэргийн их сургуультай хамтран 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулах “Шинжлэн магадлахуйн орчин үеийн асуудал-2025” сэдэвт 12 дахь удаагийн эрдэм шинжилгээний хуралтай холбогдуулан доктор (Ph.D) Г.Өлзийжаргалыг урьж, “Хиймэл оюуны платформ ашиглан шинжлэх ухааны өгүүлэл хайх” сэдэвт сургалтыг танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Сургалтын явцад алба хаагчид хиймэл оюуны технологийн үндсэн ойлголт, судалгааны өгүүлэл хайх орчин үеийн арга зүйг эзэмшиж, AI суурьтай хайлтын платформыг ашиглан шинжлэх ухааны өгүүлэл, эх сурвалжийг оновчтой хайх, шүүж боловсруулах, судалгааны ажлын үр ашиг, чанарыг нэмэгдүүлэх чадамжид суралцлаа.

