Эхлэл

Мэдээ

Танилцуулга

АЛБА ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
2025-10-23
957

Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа В.Я.Кикотягийн нэрэмжит Москвагийн их сургуульд тус газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн ахмад Б.Гомбо, сэтгэцийн эмч Д.Аззаяа, Криминалстикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Э.Ариунсанаа нар “Полиграф ашиглан хүний бие, сэтгэл зүйн төлөв байдлыг тодорхойлох нь” сэдэвт сургалтад 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хамрагдаж байна.

Энэхүү сургалтаар хүний сэтгэл зүйн төлөв, физиологийн хариу урвалыг судлан, практикт үр дүнтэй ашиглах, полиграфын орчин үеийн арга, технологийн хэрэглээ, шинжилгээний арга зүй, мэдээлэл боловсруулах үндсэн зарчмуудын талаарх мэдлэг эзэмших юм.

Эхлэлд очих