Эхлэл

Мэдээ

Танилцуулга

“ГЕНЕТИК МЭДЭЭЛЛИЙН САН БА ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-10-22
976

Дотоод хэргийн их сургуультай хамтран “Генетик мэдээллийн сан ба хүний эрхийн асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба болон Монгол Улсын Их Сургуулийн төлөөллүүд оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр Шүүх шинжилгээний ерөнхий газрын ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээч, Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаач нар “Генетик мэдээллийн сангийн үндсэн ойлголт, олон улсын туршлага, хууль, эрх зүйн орчин, шинжлэх ухааны нийцэл, ач холбогдол” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, генетик мэдээллийн сан үүсгэх, баяжуулах, хүн, амьтны генетик мэдээллийг ашиглах үйл ажиллагаанд хүний эрхийг хангах, хамгаалах, сэргээхтэй холбоотой арга зүй, зохион байгуулалт болон хууль, эрх зүй, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Эхлэлд очих