ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр”-ийг тохиолдуулан алба хаагч, ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх, стрессийг бууруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тус байгууллагын сэтгэл зүйч, сэтгэцийн эмч нар "Гамшиг, ослын дараах сэтгэцийн тусламж үйлчилгээнд хамрагдах нь" сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийг сургалт, сэтгэл зүйн оношилгоо, бүлгийн тренинг ярилцлага, тайвшруулах дасгалыг эзэмшүүлэх гэсэн үндсэн 4 чиглэлээр зохион байгуулсан бөгөөд алба хаагч, ажилтнуудад сэтгэл зүйн оношилгоо хийж, сэтгэл гутрал, түгшүүр, стресс болон тулгамдаж буй асуудлуудыг тодруулан зөвлөгөө өглөө.
Оролцогчид өөрсдийн сэтгэл зүйн мэдлэгээ дээшлүүлж, стрессийг удирдах арга барилыг суралцсан ач холбогдолтой өдөрлөг болж өндөрлөснийг илэрхийллээ.











